IR фотодетекторын опто-цахилгаан характеристикийн сайжруулалт

Илтгэсэн хурлын нэр: Монголын мэдээллийн технологи-2017 ЭШХ

Илтгэгч:  Х.Загарзүсэм

Хамтран илтгэгч: Чой-Чил Жон

Илтгэсэн огноо: 2017-05-03

Илтгэлийн хураангуй:

Германи p-i-n фотодетекторуудыг графинтай болон графингүйгээр лабораторийн нөхцөлд хийж, тэдгээрийг хооронд нь харьцуулан графин давхарга хэрхэн фотодетекторын опто-цахилгаан параметрт нөлөөлж байгааг тодорхойлсон. Ингэхдээ фотодетекторыг харанхуй болон хэт улаан гэрлийн 1530-1630 нм долгионы цард характристикуудыг нь хэмжсэн. Өрөөний температурт 250 мкм диаметр гэрэл мэдрэх талбай бүхий төхөөрөмжийн харанхуйн гүйдэл нь графингүй төхөөрөмжийнхөөс мэдэгдэхүйц багассан нь графин давхарга германи гадаргыг итвэхжүүлж гэрлийн хүлээн авалтыг сайжруулсан. Энэ үр дүнг онол болон хэмжилтийн үр дүнгээр тайлбарлаж германийн гадарга дээр графиныг жигд суулгавал фотодетекторын опто-цахилгаан характристикийг сайжруулах боломжтойг тогтоосон. 

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #Графин #нарны цахилгаан үүсгүүр #хагас дамжуулагч электрон төхөөрөмж

Илтгэл нэмсэн: Х.Загарзүсэм

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017