Эрх чөлөө ба боломж

Илтгэсэн хурлын нэр: Монголын философичдын VIII симпозиум

Илтгэгч:  Б.Наранбаатар

Хамтран илтгэгч: Б.Наранбаатар,Ц.Батцэрэн

Илтгэсэн огноо: 2017-04-06

Илтгэлийн хураангуй:

1990 оноос Монгол орон ардчилалын үйл явц өрнөсөнөөр бид хувь хүний
эрх дээдлэх индивидаулист үзэлд суурилсан либерал үзэл концевциор замнах болоод 27 жилийн нүүр үзэж байна. Энэ үеэс хойш хүн бүр нийгэм, улс төрийн эрхээ
хамгаалуулах талаар ярьж, төр л энэхүү эрхийг хамгаалах хэрэгсэл гэсэн утгаар үзсээр ирсэн билээ. Гэвч ардчилсан нийгэмд төр хүн бүрийг хүссэнээрээ амьдрах нөхцөл боломжоор хангадаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Төр нь иргэдийнхээ суурь эрхийг хүндэтгэн, түүнийг хэрэгжих орчин нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ тохиолдолд иргэд улс төр, нийгэм, эдийн засгийн өрсөлдөөнд шударгаар оролцож өөрсдийн нөөц чадавхи 1 (capability)-ийг ашигласнаар нөөц боломжийг бий болгон нийгмийн идэвхитэй оролцогч байж чадах тухай энэхүү илтгэлдээ өгүүлсэн болно.

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #нөөц чадавхи. #тэгш боломж #хувь хүний эрх #тэгш эрх

Илтгэл нэмсэн: Б.Наранбаатар

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017