Графин-германи шотки диодны цахилгаан болон нам давтамжийн шуугианы характеристик

Илтгэсэн хурлын нэр: Эрдмийн чуулган-2017 ШУТИС-ийн профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

Илтгэгч:  Х.Загарзүсэм

Хамтран илтгэгч: Х.Загарзүсэм, Г. Ёон-У, Ш. Ку-Юан, Ч. Хуанжин, K. Мүнжүн, Ч. Чильжон

Илтгэсэн огноо: 2017-02-16

Илтгэлийн хураангуй:

Энэ судалгаагаар химийн уураар тунадасжуулах аргаар ургуулан гаргасан нүүрстөрөгчийн нэг атомын зузаан бүхий графин болон Герман нимгэн давхаргыг цахиур дээр ургуулан бэлдсэн субстрат дээр хийгдсэн графин/Германи Шотки диодын цахилгаан параметрүүдийг гүйдэл-хүчдэлийн болон нам давтамжын шуугианы хэмжилтүүдээр тодорхойлсон.  Шотки диодын параметрүүд болох саадын өндөр B), идеал чанарын коэффициент (n), цуваа эсэргүүцэлийг (Rs) гүйдэл-хүчдэлийн болон Чүүнгийн аргаар тооцож гарган. Гүйдэл-хүчдэлийн аргаар ФB болон n –н утга 0,63 эB, 1.78 гэж тус бүр тооцогдсон бол Чүүнгийн аргаар эдгээр параметрүүд 0.53 эB, 1.76 гэж тооцогдсон. Энэ зөрүү нь  Нам давтамжийн шуугианы хэмжилтийг 10 Гц~1КГц давтамжийн цард хэмжсэн бөгөөд 1/f γ (1,09-1,12) хамааралтай болох нь тогтоогдсон. Графин-Германи контактын цахилгаан шинж чанарыг тодорхойлсон нь өндөр бүтээмжтэй нарны цахилгаан үүсгүүр, гэрэл мэдрэгч зэрэг оптоэлектроник төхөөрөмжүүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #1/f шуугиан #Цуваа эсэргүүцэл #Идеал чанарын коэффициент #Шотки контакт #Саадын өндөр

Илтгэл нэмсэн: Х.Загарзүсэм

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017