Мультимедиа сургагч багш бэлтгэх

Удирдагч: Д.Түмэнболд

Хэрэгжүүлэгч баг: [Б.ОТГОНЧИМЭГ:I.CD03],[Г.Эрдэнэбилэг:I.ID02],[Б.МЭНДСАЙХАН:I.CD09],[О.Гантулга:I.CD20],[Б.БАТНАРАН:I.CD35],[А.Цэрэндулам:I.CD40],[Б.МӨНХЗУЛ:I.CD04],[Г.Мөнхтуяа:I.CD39]

Захиалагч: Монголын мянганы сорилын сан

Санхүүжилтийн нийт хэмжээ: 67315000

Гүйцэтгэсэн огноо: 2013-03-15

Товч тайлбар:

95 хоногийн Хөтөлбөр нь МСҮТ-ийн мэргэжилтэнг мультмедиа болон цахим сургалтын сургагч багш болж мэргэшихэд шаардлагатай нэмэлт чадамжыг олгох, МСҮТ-ийн хүрээнд мультмедиад суурилсан сургалтыг төлөвлөж, боловсруулж мөн хэрэгжүүлэхийг практик болон онолын хувьд гүйцэтгэх чадвартай болгоход чиглэгдсэн.

 Хөтөлбөр нь үндсэн 3 модулиас бүрдсэн. Үүнд:  

i)                 тодорхой мультмедиа програм хангамжийг ашиглах практик чадамж олгох модуль

ii)                МСҮТ-үүдэд мультмедиа болон цахим сургалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон технологийн мэдлэг олгох модуль

iii)              мультмедиад суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн ий дизайн гаргах, хийх, ашиглах цогц чадвар олгох модуль

 Хөтөлбөрийн үр дүн болгож  оролцогчид мультмедиад суурилсан цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг жижиг хэмжээний мультмедиа төслийн хүрээнд хийж боловсруулан гаргасан.

2         Зорилтот бүлэг

Доорхи МСҮТ-ийн мэргэжилтэнгүүдэд зориулж энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Үүнд:

·        1 МАЗҮТ (Мэдээлэл Арга Зүйн Үндэсний Төв)

·        6 БАЗҮТ (Бүсийн Арга Зүйн Төв)

·        3 ЖС (Жишиг сургууль)

Хөтөлбөр нийт 30 оролцогчдод зориулагдсан бөгөөд бүгд ШУТИС-ийн ҮТДС-ийн Компьютерийн график дизайны мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн 20-23 кредиттэй дүйцэх сургалтыг дүүргэж ШУТИС-ийн сертификат гардаж авсан..




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017