Инженерийн боловсролын ёс суртахууны үнэт зүйлсийн асуудалд

Хэвлэлийн нэр: Монгол дахь ёсзүйн боловсрол: уламжлал, шинэчлэл

Зохиогч:  Б.Наранбаатар

Хамтран зохиогч: Б.Наранбаатар

Хэвлүүлсэн огноо: 2016-12-16

Хуудас дугаар: 55-61

Өгүүллийн хураангуй: Өнөөгийн боловсролын системийн өмнө тулгарч буй олон асуудлын нэг нь боловсролыг гуманитарчлах болон гуманизацижуулах үйл явц юм. Энэ хоёр хүчин зүйлийг хэрхэн зүй ёсоор шийдвэрлэхээс нийгмийг ардчилах үйл явц олонтаа шалтгаална. Нийгмийг ардчилах үйл явц хэдий чинээ гүнзгийрэх тутам хүн, түүний амьдралын гол орчин болох нийгэм, нийгмийн хөгжлийн түүхийн тухай мэдлэгийн хэрэгцээ улам үгүйлэгдэхийн зэрэгцээ техник, технологийн их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын соёлын хөгжлийг өндөржүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.Инженерийн гуманитар боловсролын зорилго нь улс үндэснийхээ уламжлалт технологийг хөгжүүлж түүнийг өнөөгийн нийгмийн шаардлага, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн гаднын технологийг хуулбарлах бус нутагшуулах замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж ахуйн оновчтой шийдлийг олох чадвартай инженерийн соёлын төлөвшил юм. 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #технологи ба хүмүүнлэгийн соёл #технологийн дамжуулалт #гуманитар боловсрол #өрсөлдөөн #инженерийн боловсролын гуманизаци #уламжлалт технологи #Техникийн философи

Өгүүлэл нэмсэн: Б.Наранбаатар

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017