Isolation and identification of yeasts from airag (koumiss) and khoormog, traditional drinks of mongolia

Хэвлэлийн нэр: XXXIX Международная научно-практическая конференция

Зохиогч:  Д.Дөлгөөн

Хамтран зохиогч: Б.Одонтуяа,Б.Нандин-Эрдэнэ,С.Дэлгэрмаа,Д.Дөлгөөн

Хэвлүүлсэн огноо: 2017-06-05

Хуудас дугаар: 5

Өгүүллийн хураангуй:

Исэг цагаан идээнээс лактоз задлагч дрожжийг цэврээр ялган авч микробиологи болон молекул биологийн аргуудаар ангилал зүйг тодорхойлох үйлдвэрлэлд ашиглах боломжийн судалгааг энэхүү судалгааны ажлаар судалсан юм.

Судлаач С. Андригетто, А. Ломбарди нар нь 5 төрлийн бяслагнаас ялган авсан дрожжийн морфологи, физиологи-биохимийн шинж чанар дээр үндэслэсэн уламжлалт арга болон API ID 32Ссистемээр ангилал зүйг тодорхойлсон. Судалгааны дүнгээр уламжлалт аргаар тодорхойлсон үр дүнг API ID 32С системээр тодорхойлсон ангилал зүйтэй харьцуулахад маш их зөрүүтэй байсан учраас генетик хамаарлыг тодорхойлсон. Бидний судалгаанд дрожжийн ангилал зүйг API 20 C AUX систем болон уламжлал капирал секвенсинг аргаар ДНХ-гийн нуклеотид дэс дарааллыг тодорхойлсон судалгааны үр дүн зөрүүтэй гарсан. Хоёр аргын зөрүүтэй үр дүн өгч байгаа нь дээрх эрдэмтдийн хийсэн судалгаа болон бидний хийсэн судалгааны дүн ижил байна. Үүнээс дүгнэхэд бид цаашид API системийн үр дүнг молекул биологийн аргуудаар үр дүнг бататгах нь зүйтэй гэж үзэж байна.

Оросын Бекенова Н.Е., Дауылбай С.С., Бекенова Э.Е., Ануарбекова С.Сзэрэг эрдэмтэн судлаачдын судалгаагаар лактоз задлах чадвартай дрожжийг тараг болон айрагнаас ялган авсан байдаг. Тухайн эрдэмтэд ITS1/ITS4 праймер ашиглан нуклеотид дэс дарааллыг тодорхойлон ялган авсан 19 дрожжийн өсгөврийг лактоз задлах чадвартай дрожжийн төрөл зүйлд хамаарч байсныг тогтоосон байдаг[3]. Бидний ITS праймерыг ашиглан нуклеотидын дэс дарааллыг тодорхойлсон судалгаагаар исэг цагаан идээнээс ялган авсан 2 өсгөвөр Kluyveromyces, 6 өсгөвөр Saccharomyces cerevisia, Cryptococcus, RhodotorullamucilaginosaболонCandida zeylaoides-тай ойролцоо төрөл зүйлд хамаарч байгаа нь тогтоогдсон билээ. 

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #API20C AUX system #yeast ITS sequence #RAPD-PCR

Өгүүлэл нэмсэн: Д.Дөлгөөн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017