Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 2-р хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС, ГХИ-ийн Ази судлалын тэнхим нь 2016 оны 5 дугаар сар 28-нд ШУТТНС-д Ази судлалын ОУЭШХ-ыг амжилттай зохион явууллаа. МУИС, ШУТИС, МУБИС-ийн Ази судлалын тэнхим жил бүр ээлжлэн Ази судлалын ОУЭШХ-ыг ээлжлэн зохион байгуулахаар ярилцан тохироод, 2015 оны 4 сард МУИС анхлан зохион явуулсан билээ. ГХИ-ийн АСТ тус хурлыг зохион явуулсан бөгөөд Монгол, Хятад, Солонгос, Түрк, Буриад, Япон зэрэг улсын нийт 100 гаруй эрдэмтэд тус хуралд оролцсон. Энэхүү хурал нь солонгос, түрэг араб, хятад, япон хэл гэсэн дөрвөн салбар хуралдаанаар хуралдсан.
Тус хурлыг ШУТИС-ийн ректор Б.Очирбат нээж үг хэлэв. Дараа нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал Ц.Өнөрбаян, БНХАУ-ын Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Миуг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр нар үг хэлж талархал илэрхийлэв.

Тус хурлын:

 Хятад судлалын салбар хуралдааныг ШУТИС, ГХИ-ийн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа болон МУИС-ийн Күнзийн институтийн монгол талын захирал М.Чимэдцэеэ нар

Солонгос судлалын салбар хуралдааныг ШУТИС, ГХИ-ийн АСТ-ийн дэд проф Н.Мэнд болон МУИС-ийн багш Г.Эрдэнэчимэг нар

Түрэг, Араб судлалын салбар хуралдааныг МУБИС-ийн проф Ц.Гантулга болон МУИС-ийн проф Ц. Баттулга нар

Япон судлалын салбар хуралдааныг ХИС-ийн проф Ц.Пүрэвсүрэн болон ШУТИС, ГХИ-ийн АСТ-ийн ахлах багш Б.Ундармаа нар удирдан явуулав.


Мэдээ нэмсэн: Л.Чойжилмаа Уншсан:248

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017