БАС-ийн профессор багш нарын анхааралд
2015-2016В улирлын Б болон В цагийн тооцоог ПРОФЕССОР БАГШ НАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ КРЕДИТЭЭР ТООЦОЖ, ҮНЭЛЭХ ЖУРМЫГ баримтлан, хуучин загвар файлын дагуу бэлтгэн, баримтын хамт 05 сарын 01-10 өдрүүдэд өгнө үү. Дараах хэд хэдэн зүйлсийг анхаарна уу.
1.Сурах бичиг, гарын авлага зэргийн хэвлэлийн хуудасны тоо, зохиогч нар харагдаж байхаар санондаж өгөх,
2.Илтгэл болон өгүүллийн нэрийг заавал бичих, хаана ямар хуралд оролцсон, ямар сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг тодорхой бичиж баримтыг хавсаргах,
3.Гэрээт ажил болон төслийн нэрийг дэлгэрэнгүй бичиж, гэрээг хавсаргах
4.Салбарын эрхлэгч болон өөрийн гарын үсгийг заавал зурах
5.Цагийн тооцооны хуудсыг заавал шивсэн байх
6.Б цагтай холбоотой мэдээллийг Эрдэм шинжилгээний нэгдсэн систем болох http://www.unimis.edu.mn/buteel/ вэбэд оруулсан байх
Зарлагдсан хугацаанд багтаан Б болон В цагийн тооцоог өгөхийг хүсье. Хугацаа хоцорсон тохиолдолд Б болон В цагийг тооцохгүй болохыг анхаарна уу.
Цагийн тооцооны хүснэгт болон журмын хавсаргав.

Мэдээ нэмсэн: О.Мөнхчимэг Уншсан:505

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2017